Олны анхааралд Хяналтын хуудас

МХЕГ: ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДСУУД ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хэрэглэгчийн хяналтын хуудас шинэчлэн батлагдлаа. Хэрэглэгч та хянах эрхтэй.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч та хоол, хүнс, эм, гоо сайхан, барилгын материал, орон сууц худалдан авах, эмнэлэг, үсчин, гоо сайхны газар, саун, бассейнаар үйлчлүүлэхдээ үүсч болох эрсдэлээ урьдчилан тооцож, хянаж шалгахад туслах 16 хяналтын хуудсыг хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ, ажиллаж байгаа газрынхаа хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал түүнчлэн хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг ч хянаж үнэлэх хяналтын хуудаснууд багтсан.
Хэрвээ тус хяналтын хуудсанд заасан шаардлагыг зөрчиж байгаа бол та худалдан авч үйлчлүүлэхгүй байх эрхтэй.
Хэрэглэгч таны тавьсан хяналтын хуудсанд заасан шаардлагыг тухайн байгууллага биелүүлэхгүй байгаа тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж болно.
Хэрэглэгчийн хяналтын хуудсыг боловсруулахад хамтран ажилласан Дорнод, Хэнтий аймгийн иргэд, хэрэглэгчид болон боловсруулсан улсын байцаагчиддаа талархсанаа илэрхийлье.
Хэрэглэгчийн хяналтын хуудсыг аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтын ажилтнууд татан авч дотоод хяналтдаа ашиглана уу.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хэрэглэгчтэй хамтарсан хяналтыг хэрэгжүүлж аюулгүй байдлыг хангах зорилт тавьж ажиллаж байна.