Онцлох мэдээ Хэлэлцүүлэг, уулзалт

ISA: ISO/PAS 45005:2020 COVID-19-ИЙН ҮЕД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛАХ ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас цар тахлын үед аюулгүй ажиллах талаар ISO/PAS 45005 баримт бичгийг батлан гаргасан байна. Уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг болох Энержи ресурс компани, Монголын анхны баталгаажуулалтын компани Монсертф нар хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү стандартыг орчуулахад хувь нэмрээ оруулж Онцгой Байдлын Ерөнхий газар, Стандарт Хэмжил Зүйн Газар болон бусад төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан Олон Улсын Стандартын Академиас ISO/PAS 45005:2020 стандартыг танилцуулах хэлэлцүүлгийг 2020 ОНЫ 12 САРЫН 27-НЫ ӨДРИЙН 14:00-16:00 цагт зохион байгуулах болсныг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.

Та бүхэн энэхүү хэлэлцүүлэгт оролцох талаар болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор орно уу. https://forms.gle/ZZ63b1e9uZFRH5ax9

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компаниуддаа талархал илэрхийлье.

Тус баримт бичгийн Англи хэл дээрх хувилбарыг та дараах холбоосоор орж авах боломжтой. https://www.iso.org/obp/ui/#iso:std:iso:pas:45005:ed-1:v1:en