Онцлох зочин

ЛАГШИН: ЗӨВХӨН МОНГОЛООС ОЛДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН

ЛАГШИН ХАРМАГ ЖИМСНИЙ ШҮҮС

Хүний биед ач тустай найман төрлийн тэжээл, 28 амин хүчил агуулсан уургаар баялаг хармаг жимсийг “Машид хүнс” ХХК үйлдвэрийн аргаар боловсруулан “Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундаа болгон хэрэглэгчдэд хүргэж буй. Хармаг жимс нь Монголын говийн хөрсөнд ургадаг гайхамшигтай шидэт жимс бөгөөд биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулах чадвараараа бусад жимс жимсгэнээс 4- 20 дахин илүү чадвартай юм. Уг жимсний шүүсийг нь байнга ууж хэвшвэл хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Япон, Хятад гэх мэт олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна.

Төслийн судалгааны багийн ахлагч, УАУ-ны их эмч, Эмзүйн ухааны магистр О.Самбуутай “Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааны эрүүл мэндийн ач холбогдлын талаар ярилцсанаа хүргэе.

-“Машид хүнс” компанийн шинэ бүтээгдэхүүн “Лагшин” эрүүл мэндийг дэмжих шүүс болон ундаа хэрэглэгчдийн талархлыг хүлээх боллоо. Амин хүчил, уургаар баялаг хармаг жимсийг хандалж, эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэх болсон түүх сонин байна?
Хармаг жимсийг Уламжлалт анагаах ухаанд 2000 гаруй жилийн өмнөөс хэрэглэсээр ирсэн байдаг. УАУ-нд ПАНМИБРАЙБҮ гэдэг нэрээр хэрэглэж ирсэн байгаан. Түвд нэршил л дээ. Сэрүүн ширүүн, хөнгөн мохдог зөөлөн тэгш чадал эрдэмтэй. Зүрхэнд халуун оршсон нүд бүрэлзэх нулимс цувирах, нуруу хөл шархирах, хуучирсан халуун, элэг бөөрний тамирыг сайжруулж шижинтэх буюу цусан дахь сахарыг бууруулж эмэгтэйн өвчинд туслах бие тэтгэх жоруудад гол болон туслах түүхий эд болдог эмийн ургамал гэж ном судруудад тэмдэглэгдэн үлджээ. Дээрхи мэдээлэл дээр үндэслэж анх сэдэл төрсөн байдаг.

-Монголын говьд ургадаг жимсээр хийсэн болохоор Лагшин брэнд Монгол хүнд онцгой тохирно гэж бодож байна. Энэ бүтээгдэхүүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний гайхамшгуудыг мэргэжлийн хүнээс сонсмоор байна?
Тэгэлгүй яахав Монголчууд бид эх орныхоо хөрсөнд ургасан байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага байна. Импортоор орж ирж байгаа бараа бүхээгдэхүүнд агуулагдах химийн нэмэлт бодисууд болон хадгалах хугацааг уртасгах бодисууд бидний эрүүл мэндэд дайсагнаад удаж байна. Үүнийг таслан зогсоох эрэлт хэрэгцээ хүн амын дунд үүсээд байгаа нь сайшаалтай.

“ЛАГШИН” эрүүл мэндийг дэмжих, Хармаг жимсний нэрмэл шүүсийг өглөө оройд 100-150гр ууж хэрэглэнэ.

Хармаг жимсний хандалсан шүүсийг хэрэглэснээр:
1. Биеэс бүх төрлийн хорыг гадагшлуулж, хоргүйжүүлж цэвэрлэнэ. Эмийн болон хорт бодисын хордлого, хими болон туяа эмчилгээний дараах хордлогуудын үед үр дүнтэй.
2. Хорт хавдрын өвчлөлөөс сэргийлнэ.
3. Цус шингэлж судасны ханан дахь холестеринийг бууруулдаг учир зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Даралтыг тогтворжуулна.
4. Элгийг цэвэрлэж, элэгний вирусийн идэвхжилийг дарангуйлна.
5. Бөөр,давсагны үрэвсэл, Эмэгтэйчүүдийн өвчинд нэн сайн бөгөөд хүнийг залуужуулах увидастай гэж үздэг.
6. Цусан дахь сахарын хэмжээг буулгаж, тодорхой түвшинд барина.
7. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хүчил багадалттай гастритын үед үр дүнтэй.
8. Амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэгүүд болон томуу, томуу төст болон хүүхдийн түүхийрэх өвчний үед хэрэглэнэ. Хоолой сөөх, хий ханиалгаж байгаа үед зөгийн балтай хольж хэрэглэхэд онцгой үр дүн өгнө.
9. Бие организмээс шээсний илүүдэл хүчил, пурины бодисыг хөөх үйлчилгээтэй байдаг учир хавагнах, шээс хаагдах, шээсний сүв, бөөр чулуужих өвчинд нэн сайн.
10. Элдэв төрлийн шарх болон мэс заслын дараах шархны түргэн эдгэрэлтэнд нөлөөтэй нь батлагдсан байна.
11. Биеийн эсэргүүцэл дархлааг дэмждэг учраас хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлдэг 200 төрлийн өвчнийг анагаах чадалтай гэж эртний ном судруудад өгүүлсэн байна.
12. Амин хүчлийн агууламж маш өндөр 0.7-20.4 хувийн органик хүчил, 21-32% с витамин агуулдаг байна. Мөн 8 төрлийн тэжээл 28 амин хүчил агуулсан уургаар баялаг учраас амин дэмийн дутмагшил өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
14. Ядаргаа, сульдааны үед хоолноос 15-30 минутын өмнө ууна. Өдөрт 3 удааУг бүтээгдэхүүн нь бүх биеэс хорыг гадагшлуулж цусыг шингэлж зүрх судасны өвчнөөс сэргийлж даралт тогтворжуулна.
13. Бүх төрлийн хордлого архины болон эмийн хордлого, хими болон туяа эмчилгээний дараах хордлогуудын үед өдөрт 3 удаа ууна. Элэгний үйл ажиллагааг дэмжиж хоргүйжүүлэх процессийг дэмжинэ.

-“Лагшин” брэндтэй ижил төрлийн үйлчилгээтэй буюу дээрхи бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаан сайшаалтай. Уг бүтээгдэхүүн нь бүх биеэс хорыг гадагшлуулж хоргүйжүүлж цэвэрлэнэ. Цус шингэлж эрүүл мэндийг дэмжих ундаа олон бий. Эдгээрээс “Лагшин” юугаараа ялгарах вэ?
Уламжлалт анагаах ухаанд 1 түүхий эд хэрэглэж эмийн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байсан тухай мэдээлэл байдаггүй ээ. Амт чанар чадлаараа хоршиж байж эмийн ургамал болон эмийн түүхий эдүүд нь хүнд үр өгөөжөө өгдөг байх нь. Онолын тухайд 6 амт 8 чадал 17 эрдмийг чуулуулж байж ямар нэгэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргаж авдаг байсан байна. Үүн дээр үндэслээд Хармаг жимсийг гол болгоод нэмэлтээр Игүүшин, Хунчир, Үхрийн нүдний навч, Жамба гэх мэт эмийн ургамлуудыг нэмэлтээр оруулж өгч чадал болоод эрдэмийг нь дэвжээсэн бүтээгдэхүүн гэдгээрээ бусад бүтээгдэхүүнүүдээс ялгарах давуу тал гэж бид харж байгаа.

-“Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааг олон улсын зах зээлд худалдаалах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?Лагшин эрүүл мэндийг дэмжих уг бүтээгдэхүүн нь Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дэмжигдэн ажиллаж байгаа бөгөөд Олон улсын зах зээлд нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Үүнд Турк, Япон, Солонгос улс руу нийлүүлэхээр яриа хэлэлцээрийн түвшинд зах зээлийн нарийвчилсан судалгаанууд хийгдэж байна.

-“Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааны гол түүхий эд нь хармаг жимс. Зөвхөн Монголын говьд ургадаг энэхүү гайхалтай жимсний тархац хязгаарлагдмал. Тэгэхээр түүхий эдээ бэлтгэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
Хармаг гэдэг жимс нь олон төрөл зүйл байдаг бөгөөд Манай их говьд Чонон хармаг, Хонин хармаг, Ямаан хармаг гэсэн 3 төрлийн хармаг ургадаг байна. Ховдын зарим газраар, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар Баянхонгор, ГовьАлтай, Дорноговь аймгийн зарим хэсэгт нуур тойрмын зах элсэн хөрстэй , гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимс юм.Тархацын хувьд маш бага бөгөөд сүүлийн жилүүдэд урд зүгийн шуналтнуудын хорхойг хүргэж байгаа монголын олон баялагуудын нэг юм. Иймээс байгаль дээрхи нөөц хомсдож байгалийн нөхөн төлжилт эрс буурч байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг юм. Иймээс бид Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд үрсэлгээ гарган авч уг ургамлыг хангайд нутагшуулах ажлыг эрчимтэй судалж зарим нэг амжилтыг олоод байгаа юм.

-“Машид хүнс” компанийн цаашдын зорилго сонин байна. Монгол нутгийн эмийн ургамалын ашиг тусыг судлан дэлгэрүүлэх боломж бүрэн бий шүү дээ.
Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шинэ инновацийн санал санаачлагыг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулагдсан бөгөөд эрдэмтэн судлаач нартай хамтран Монгол орны онгон зэрлэг байгальд ургадаг эмийн ургамлуудыг түүхий эд болгон ашиглаж уламжлалт анагаах ухааны аргыг орчин үеийн биотехнологи, биоинженерчлэлийн аргуудтай хослуулан зохист харьцааг тодорхойлж “ЛАГШИН” брэндийг үүсгэн зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. 2019 оноос Эрүүл мэндийг тэтгэх ундааг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

 

Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, хөгжүүлэлт судалгааны ажил хийх үү?
Машид хүнс ххк-ийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг ажилчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын байнгын ачаалал, эрс тэс нөхцөлд ажилладаг зэрэг бүхий л хүний эрүүл мэндэд эрсдэлтэй ажлын байрны хор нөлөөллийг багасгах, саармагжуулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөг бууруулах зорилгоор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ чиглэлээр нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж байна. Жишээлбэл химийн хортой бодистой /нефьт гэх мэт/ ажилладаг, биеийн хүчний өндөр ачаалалтай ажилладаг, тоос тоосонцортой нөхцөлд ажилладаг гэх мэт мэргэжил, ажлын нөхцөл, ачаалал тус бүрд нь тохирсон хоргүйжүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүний судалгаанууд илүү түлхүү хийгдэж байна. Яг ямар түүхий эд ашиглаад яаж хийж буй нь одоогоор хэлэхгүй байж болно биздээ (инээв).