Н.Очирбат

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тодорхойлох асуудлыг энэхүү нийтлэлээр авч үзэв.
Аж ахуйн нэгж, байгууллага дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг дээшлүүлэх, ХАБЭА–н нөхцөлийг сайжруулах арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг дараах дарааллаар тооцно. Үүнд:

  • Эдийн засгийн үр ашгийг тооцоолох хугацааг, төлөвлөсөн ажлын тайлант хугацааг сар, улирал, жилээр тогтооно. Ихэвчлэн 1 жил байхаар тооцох нь зүйтэй;
  • ХАБЭА–н арга хэмжээний зардлыг төрөл бүрээр гаргах;
  • Эдийн засгийн үр ашгийг тооцоолох.

1 дүгээр зураг. ХАБЭА–н арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг

ХАБЭА–н арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг нийгэм–эдийн засгийн үзүүлэлтүүдэд тулгуурлан үнэлнэ. Дараах үзүүлэлтүүдийг зайлшгүй авч үзнэ.