Мэдээ, мэдээлэл Үйл явдлын мэдээ

Монсертф Групп үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн бэлгээ задаллаа

Монсертф Групп үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, цар тахлын эдийн засгийн хүнд үеийг тохиолдуулан нийт Монгол Улсын бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд дараах гарын бэлгийг Цагаагчин үхэр жилийн босгон дээр барьж байна.

“Төмөр хулгана” жилд МонСертф Групп үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож, нийт баталгаажуулсан аж ахуй нэгжийн тоо 120, үүнээс үндэсний баталгаажуулалт 90, олон улсруу шилжсэн нь 30 -д хүрч 2020 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Мөн Монгол Улсад менежментийн тогтолцооны бүртгэлийн нэгдсэн систем нэвтрүүлж, нийт бүртгэлтэй баг ахлагч, тэргүүлэх аудиторын тоо 60 хүрч, үүнээс 29 нь олон улсын зэрэгтэй, кодтой аудиторууд төрснөөр хангалттай хүний нөөцтэй болсондоо бахархалтай байна. Гадаад харилцааны хувьд Олон Улсын итгэмжлэлээ амаргүй үед хамгаалаад зогссонгүй, хамрах хүрээгээ тэлж чадсан ба дэлхийн тэргүүлэх 5 олон улсын итгэмжлэлийн байгууллагын нэг болох Австрали-Шинэ Зеланд-ийн Итгэмжлэлийн төв JAS-ANZ-ийн анхдагч үнэлгээг амжилттай даваад байна. Энэхүү итгэмжлэлийг авснаар МонСертф ХХК-ийн Монгол аудиторууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ямар ч аж ахуй нэгжийг Монгол хэлээрээ, Монголын, бүс нутгийн, олон улсын хууль эрх зүйн орчинд нийцүүлэн хөндлөнгөөс, хараат бус, тогтолцооны аудит хийж баталгаажуулах боломжтой болно.

Монсертф групп Монголын хамгийн анхны, үндэсний, хөндлөнгийн, хараат бус, хувийн, олон улсаар хүлээн зөвшөөрүүлж итгэмжлэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын баталгаажуулалтын байгууллагын хувьд XVII зууны “Цөөвөр” хэмээх “Цагаагчин үхэр” жилдээ нийт Монгол Улсын хувийн аж ахуй нэгжүүдийг цар тахлын үед Чанарын менежментийн тогтолцоогоо сайжруулах, хил нээгдэхэд зах зээлээ тэлэх, гаднын хөрөнгө оруулалт татах, экспорт хийх, гаднын байгууллагуудын түнш дистрибьютор болоход дэмжих итгэлцлийн бичиг баримтын нэг Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээ олгох менежментийн тогтолцооны хөндлөнгийн аудитын төлбөрөө Нийт бүртгэлтэй аудиторуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр нийгмийн хариуцлагын олон улсын стандарт ISO 26000-ийн хүрээнд:

Анхдагч баталгаажуулалтын аудит 2,500,000
Магадлан шалгах аудит 1,500,000

төгрөг болгосныг албан ёсоор дуулгахад таатай байна. МонСертф Групптэй хамтран ажилладаг Монгол Улсын чанарын дэд бүтцийн Олон Улсын стандартын менежментийн тогтолцооны Зөвлөх үйлчилгээний байгууллагууд болон Олон Улсын стандартын академи, Чанарын холбоодыг дэмжиж Үхэр жилдээ илүү нягт хамтран ажиллахыг хүсье!
Монголчууд Та бүхэн минь халуун ам бүлээрээ эзэндээ ээлтэй Үхэр жилдээ Монгол Улсаа зохицуулалттай, чанартай, стандарттай болгож элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх, саруул сайхан, амьдрал аж ахуй бизнес нь тэгш дүүрэн байхыг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

MonCertf #СтандарттайМонгол #ЧанартайМонгол #ХүртээлтэйСтандарт