Ажлын зар Зарлал

ЗСДСан: ГЭРЭЭТ СУДЛААЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ГЭРЭЭТ СУДЛААЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА❗️

“Зорилгоо тогтвортой хэрэгжүүлэх чадвартай байгууллагын цалин хөлс, хангамж, урамшууллын тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд дараах судлаачдыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

Судалгааны хугацаа: 2021.02.20-05.20
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2021.02.10-02.17-ны 13:00 цаг хүртэл

Судлаачид тавих шалгуур:

Нас: 18-65

Мэргэжил
Сэтгэл судлаач -1
Статистикч -1

Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Ур чадвар:
1. Логик сэтгэлгээтэй (логикт тулгуурласан шийдвэр гаргадаг, шийдэл боловсруулдаг)
2. Сэтгэлгээний эмх цэгцийг эрхэмлэдэг
3. Бусдыг сонсдог
4. Цэгцтэй ярьдаг
5. SPSS праграмм ашиглах чадвар сайн
6. Гадаад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, боловсруулдаг
7. Хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай

Туршлагын шалгуур:
1. Онолын болон бодлогын судалгааны ажил гүйцэтгэж байсан
2. Багаар ажиллаж байсан
3. Олон нийтэд илтгэл танилцуулж байсан
4. Судалгааны тайлан боловсруулж байсан

Нэмэлт шалгуур:
1. Системийн онол, системийн сэтгэлгээг гүнзгийрүүлэн судлах зорилготой
2. Хамтран ажиллах байгууллагаа судалсан байх /ЗСДС ТББ/
3. Гурван сарын хугацаанд долоо хоногт 2 удаа ажлын цагаар судалгааны багийн уулзалтад оролцох боломжтой байх
4. Дунджаар 4-5 цагийн онлайн хэлэлцүүлэгт тасралтгүй оролцох боломжтой байх
5. Судлаачдын мэдээллийг олон нийтэд танилцуулахыг зөвшөөрсөн байх

Давуу талд тооцох шалгуур:
1. ЗСДС ТББ-аас зохион байгуулдаг “Цэгцтэй сэтгэх арга” сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан
2. ЗСДС ТББ-аас олгодог Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн ТУСч ур чадварын гэрчилгээтэй

Холбоо барих хаяг: ЗСДС ТББ-ын FB Page хуудас, утас: 88025422

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSeT3uxkYfz…/viewform…

Системийн онол, арга зүйд суралцан өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэмдээ үнэ цэнэ бүтээхийг зорьж буй та бүхнийг урьж байна.