Зөвлөмж Мэдээ, мэдээлэл

ЗАЙНААС АЖИЛЛАХ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ

Зайнаас ажиллах үед хэрэглэж болохоор маш энгийн зөвлөмж, ажлын цагийн хуваарийн жишээг танилцуулж байна.👩‍💼

Хэдийгээр хөл хорио мөнх үргэлжлэхгүй ч гэсэн ирээдүйд зайнаас ажиллах гэдэг үзэгдэл нь хөдөлмөрийн нэгэн хэлбэр гэж хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна. Ялангуяа одоо хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Зайнаас ажиллах” гэсэн зохицуулалт орж байгаа билээ. Иймээс байгууллагууд маань өөрийн онцлогт тохируулан илүү нарийвчлалтай, дэлгэрэнгүй ЗАЙНААС АЖИЛЛАХ ЖУРМЫГ боловсруулан мөрдөж болох юм🏨

Дашрамд дурдахад, манай хуулийн фирм аливаа байгууллагын зорилго, онцлогт тохирсон дэлгэрнгүй Зайнаас ажиллах журмыг боловсруулах болон хянан засварлаж өгч байна.