Hab Chuk Нийтлэл

HAB CHUK: ИРГЭД ХЭРЭГЛЭСЭН АМНЫ ХААЛТАА ХААНА ХАЯХ ВЭ?

Коронавирус нь амьгалын замаар халддаг нь нэгэнт нотлогтсон. Мөн манай Улс дотооддоо алдаад баггүй хугацаа өнгөрлөө. Вирусын халдвараас сэргийлэхийн тулд иргэд гадуур явахдаа заавал амна хаалт зүүхийг шаардаж байна. Иргэд маань харин сайтар ухамсарлаж, амны хаалтыг зүүж хэвшсэн.

Нэг үеийг бодвол иргэд нэг удаагийн амны хаалтыг түгээмэл хэрэглэж байна. ЭМЯ-аас нэг удаагийн амны хаалт хэрэглэж байгаа тохиолдолд 2 цаг тутамд солихыг сануулж байгаа юм. Гэхдээ иргэд хэрэглэсэн амны хаалтаа хаана хаях нь тодорхой болоогүй юм. Энэ нь аюултай хог хаягдал нь энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, гудамж талбайд хөглөрч халдвар тархах эрсдэлийг бий болгож байна.

Гудамжинд хаягдсан хэрэглэсэн амны хаалтууд нь аюултай хог хаягдалд тооцогддог.

Олон Улсад хэрэглэсэн нэг удаагийн амны хаалт, бээлийг хаях зориулалтын хогийн цэгийг гудамж, талбайд байрлуулж, тэрхүү аюултай хог хаягдлыг зориулалтын устгалын баг устгалд оруулж байна.

Улаан өнгөтэй хогийн сав болон утсгай тэмдэглэгээтэй хогийн сав ашиглаж байна.
Аюултай хог хаягдлыг цуглуулахдаа ариутгах бодис ашиглаж байна. Үйлчилгээний ажилтан нь халдвар хамгааллын иж бүрэн хувцас өмсдөг байна.
Аюултай хог хаягдлын савыг тогтмол ариутгадаг байна.
Хаягдал амны хаалтыг устгалын цэг рүү авч явах гэж байна.

Олон Улсын жишээ зургуудыг үзнэ үү.

Манай Улсад аюултай хог хаягдал устгадаг “ЭЛЕМЕНТ ХХК” гэдэг цор ганц байгууллага байдаг аж.

Байгууллагууд өөрсдийн аюултай хог хаягдлыг энэхүү байгууллагатай гэрээ байгуулж, устгуулдаг байна.

УОК, НОК, ЭМЯ, МХЕГ, ОБЕГ-ууд минь гудамж, талбайд иргэдэд зориулж, хэрэглэсэн амны хаалтаа хаях цэгүүдийг яаралтай байрлуулж өгнө үү. Ялангуяа хүйтний улиралд маск амархан цантаж, солихоос өөр аргаггүй болдог. Халдварын тархалтыг бууруулахад энэхүү арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж найдаж байна.