Зарлал Хэлэлцүүлэг, уулзалт

БАРИЛГЫН САЛБАРЫН ХАБЭА-Н АЖИЛТНУУДЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНД УРЬЖ БАЙНА

HSECLUB.MN цахим хуудсын санаачилга, Барилга, Хот Байгуулалтын Яамны дэмжлэгтэйгээр “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЙН ТУРШЛАГА, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” цахим зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдлаа.

Энэхүү цахим зөвлөгөөн нь барилгын салбарт ажиллаж буй нийт ХАБЭА-н ажилтнуудад зориулагдаж байгаа бөгөөд, туршлага судлах, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа шат шатны байгууллагуудад дуулгах боломжийг олгож байгаа юм.

Цахим зөвлөгөөнийг ZOOM.US ашиглаж явуулна. Өрөө нь 100 хүний багтаамжтай. Уг уулзалтыг БХБЯам-ны пэйж хуудсаар шууд дамжуулна.

Хэзээ: 2021.02.26-ний өдөр 15:00 цагт эхэлнэ.

ZOOM: Meeting ID: 832 2676 3299 Passcode: 888999

ZOOM-ээр нэвтрэх бол энд дарна уу.

Хөтөлбөр болон илтгэгчид:

ИЛТГЭГЧИД

Н.Очирбат

NCD Group ХЭМАБ-ын Албаны дарга

Д.Батзориг

БХБЯамны ББМҮБХЗГ-ын БМҮ-ийн хэлтэсийн дарга

Ш.Хонгорзул

МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч

Н.Бат-Отгон

Ололт-Амжилт ХХК Захирал

Ё.Даваадорж

MCS Property LLC ХАБЭА-н Удирдах инженер

Д.Мөнхбат

Монкон Констракшн ХХК-ийн ХАБЭА-н Албаны дарга