Олны анхааралд Онцлох мэдээ Үйл явдлын мэдээ

ХАБ-ууд ХАМТДАА АЯН 2-т нэгдэхийг урьж байна.

Анхтуяа+100 ХАБ КЛУБ-ын дэмжлэгтэйгээр “ХАБ-ууд ХАМТДАА 2 АЯН” зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд өөрсдийн амьдардаг нутаг дэвсгэрт эргүүл хамгаалалтанд сайн дураар цалингүй ажиллах мэргэжил нэгт ХАБ-уудыг бүртгэж байна. Энэхүү аяныг “Хүслэнт Бүтээмж” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Б.Анхтуяа санаачилж, манай клуб дэмжин ажиллахаар болсон юм.

Бидний нийгэмд чиглэсэн сайн дурын 2 дахь аян юм. Мөн хамтран зохион байгуулагчаар ХАБЭА-н чиглэлийн байгууллагуудыг оролцохыг урьж байна.

БИД ХАМТДАА БАЙЖ ИХИЙГ БҮТЭЭНЭ

Сайн дураар ажиллах хугацаа нь хөл хорио цуцлагдах хүртэл үргэлжилнэ. Ар гэрийн шалтгаанаар түр болих, өнжих, тогтсон өдрүүдэд ажиллах боломжтой гэж үзэж байна. Сайн дураар ажиллах хүмүүсийн тоо тодорхой болсны дараа ОБЕГ, УОК-д албан ёсоор санал тавьж, сайн дураар эргүүл хамгаалалтанд ажиллах зөвшөөрлийг авах болно.

Оролцогчдийн бүртгэлийг 2020.11.19-ний 23:00 цаг хүртэл авна.

Бид аюулгүй байдал хариуцдаг мэргэжилтнүүд билээ. Энэхүү үйл ажиллагаагаар ХАБ-ын ажилтны нэр хүндийг өндөрт өргөх, нийгэмд эерэгээр ойлгуулах, Улс орныхоо төлөө өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулах боломж хэмээн харж байна. Бидэнтэй нэгдэж, хамтран ажиллах болсонд маш их баярлалаа.

Бүргүүлэх бол ЭНД дарна уу!