Олны анхааралд Онцлох мэдээ

ХАБ-УУД ХАМТДАА АЯН 2-ЫН ХҮРЭЭНД МӨНГӨН ХАНДИВ ӨГӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА

+100 ХАБ КЛУБ-ын зүгээс КОВИД19 цар тахалын хүнд хэцүүг даван туулах зорилгоор “ХАБ-ууд ХАМТДАА АЯН 2”-г зохион байгуулахаар боллоо. Энэхүү аяны хүрээнд гэр хорооллын эмзэг бүлгийн айл өрхүүдэд, бяцхан үрсэд хүнсний тусламж үзүүлэхээр боллоо. Хүнсний тусламжийн үйл ажиллагааг ЛАНТУУН ДОХИО ТББ-тай хамтран зохион байгуулна. Яг одоо ЛАНТУУ ДОХИО ТББ-ийн залуус эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний зүйл түгээж байна.

БИД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?


ХАБ-ууд бид ЛАНТУУ ДОХИО ТББ-ийн ХААН БАНК-ны 5011455609 дансанд мөнгөн хандив өгөх юм. Хүнс худалдан авах, айлуудад түгээх ажлыг Лантуугийн залуучууд хариуцаж хийнэ.

Гүйлгээний утга дээр ХАБ-УУД ХАМТДАА гэж заавал бичээрэй. Бид шилэн дансыг шүүж аяны хүрээнд хичнээн төгрөг цугларсан тухай тайланг та бүхэндээ мэдээлэх болно.

Лантуун Дохио ТББ-ын дансанд орсон хандивын мэдээлэл ШИЛЭН байдлаар харагддаг. ШИЛЭН ДАНС ХАРАХ

Нийт ХАБ-ын ажилтан, ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг энэхүү хандивын үйл ажиллагаанд нэгдэж мөнгөн хандив өргөхийг уриалж байна.

ХАБ-УУД БИД ХАМТДАА БАЙЖ ИХИЙГ БҮТЭЭНЭ