Зөвлөгөөнүүд

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫН ШАЛТГААН

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг бүртгэхдээ дараахь ангиллаар бүртгэдэг.

Унах бүдрэх, хальтрах:

  • Өндрөөс унах /барилга, тайз, шат, тээврийн хэрэгслээс унах, нүх, худаг, шуудуу, ухсан нүхрүү унах г.м/
  • Ижил төвшнөөс унах

Унаж байгаа эд зүйлд цохигдох

  • Гулгалт, нуралт /хөрс, хад чулуу, цасны нуралт, гулгалт г.м/
  • Дарагдах /барилга, байшин, өргүүр, хураасан бараа, бүтээгдэхүүн нурж, унаснаас дарагдах г.м/
  • Унаж байгаа зүйлд цохигдох, ангилагдаагүй

Эд зүйл дээр гишгэх, суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох

  • Эд зүйл дээр гишгэх
  • Суурин эд зүйлд цохигдох /унахдаа цохигдсон бол орохгүй/
  • Хөдөлгөөнт эд зүйлд цохигдох

Эд зүйлд хавчуулагдах

  • Эд зүйлд гацах
  • Суурин болон хөдөлгөөнт эд зүйл дунд хавчуулагдах
  • Хөдөлгөөнт эд зүйлсийн хооронд хавчуулагдах

Хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөн

  • Эд зүйл өргөхдөө хүчилсэн
  • Эд зүйл түлхэх, татахдаа хүчилсэн
  • Эд зүйл ачих, буулгахдаа хүчилсэн
  • Хүчтэй хөдөлгөөн

Халалт, түлэгдэлт, хөлдөлт

  • Халалт /байгал цаг уурын, ажлын орчны/
  • Хүйтрэл /байгал цаг уурын, ажлын орчны/
  • Халуун бодис, эд зүйлд хүрснээр
  • Хэт хүйтэн бодис, эд зүйлд хүрснээр

Цахилгаан гүйдэлд цохиулах

Хортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртөх

  • Хортой бодис амьсгалах, залгих, шингээх
  • Ионжуулсан цацраг идэвхийн нөлөөнд өртөх
  • Ионжуулснаас бусад цацраг идэвхийн нөлөөнд өртөх

Гадны халдлагад өртөх

  • Хүний
  • Мал, амьтны

Живэх

Бусад

Ангилалд байхгүй бусад осол, хордлого

Мэдээлэл дутмагаас ангилах боломжгүй