Олны анхааралд Сургалтын зар

ХАМТ ОЛНОО УРАМ ЗОРИГЖУУЛАХ НЬ ОНЛАЙН СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

ХАБЭА-н ажилтнууд, клубын гишүүддээ зориулаад нэгэн сонирхолтой сургалтыг санал болгож байна. Бидэнд хамт олондоо нөлөөлөх, тэднийгэ идэвхижүүлэх шаардлага зайлшгүй гардаг. Энэхүү сургалт бидэнд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.
BPN MONGOLIA:
BPN буюу Мэргэжлийн Бизнесийн Сүлжээ нь 1999 онд бизнес эрхлэгч Юрг Оппрехтийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Швейцарь улсад төвтэй, ашгийн бус байгууллага юм. Бид хөгжих чадвар, хүсэл эрмэлзэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Манай байгууллагын зорилго нь хөтөлбөр хэрэгжиж буй улс орнууддаа аль болох олон тооны тогтвортой ажлын байр, нэмүү өртөг бий болгоход оршино. Ингэснээр эдийн засгийг хөгжүүлж, ядууралтай тэмцэж чадна. Хөгжлийн түлхүүр нь ирээдүйд бизнестээ хөрөнгө оруулалт хийж, компаниа хөгжүүлдэг тухайн улс орны бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс BPN чадварлаг бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.
Сургагч багш:  Маркус Эппэр
  • ZHAW Цюрих – Хэрэглээний шинжлэх ухаан, урлагийн их сургууль
  • Швейцарийн баруун хойд хэсэг FHNW (Бизнесийн удирдлага / хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх мастер)
  • Бизнесийн төвлөрсөн гүйцэтгэх дасгалжуулагч (олон улсын гэрчилгээтэй)
  • Мэргэжлийн чиглэлээр 30 жил, үндэсний болон олон улсын туршлагатай
  • BPN Монгол салбарын захирал
Оролцогч:
Захирлууд, удирдах төвшний менежерүүд болон тэдний ажиллагсад.
Зорилго:
Ажилтнуудаа дэмжихийн тулд үр дүнтэйгээр урам зоригийг нь өдөөж өгөх
Агуулга:
• Урам зориг гэж юу вэ?
• Та хамт олноо урам зоригтой байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?
• Дотоод болон гадаад урам зоригт юу нөлөөлдөг вэ?
• Ажилтнуудыг юу урам зоригжуулдаг вэ?
• Швейцарын бодит жишээ
2020 оны 12 сарын 14 нд 15.00 – 17.00 цаг
Хаана болох: Онлайн
Та ☎️ 89844549 утсаар болон https://bpn.mn/index.php?cID=200 линкээр орж бүртгүүлэх боломжтой.
Төлбөр: 30’000 төг
“+100 ХАБ КЛУБ”-ын гишүүд 25’000 төг
Бүртгэлийн утас: 89844549
E-mail: info@bpn.mn